Өнгөрсөн дөрөвдүгээр сард осолдсон "Севол" хөлөг онгоцны эзэн тэрбумтан Ю Бён Гёны цогцсыг Сөүл хотоос урагш 300 орчим км зайтай Сунчеон хотын ойролцоо чавганы тариалангийн талбайгаас олжээ. 73 настай тэрээр "Севол" усан онгоцны ослын дараа сураггүй болсон юм. Түүнийг Өмнөд Солонгосын Засгийн газраас эрэн сурвалжилж мэдээлэл өгсөн хүнд хагас сая