Финляндын Тампере хотод болж буй чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ-ий хоёр дахь өдөр буюу өчигдөр 66 кг-ын жинд Энхтуяагийн Тэмүүлэн хүрэл медаль хүртлээ. Э.Тэмүүлэн тэгшитгэлд Беларусийн Александр Куриштаг 13:2-оор, 1/8 шигшээд Румыний Стефан Команыг 10:0-ээр тус бүр ялсан ч шөвгийн наймд АНУ-ын Райан Эндрью Декинд 6:7-гоор дийлдсэн. Тэрбээр эхний үед 6:0-ээр давамгайлсан