Ур чадварынхаа хүчээр эх дэлхийгээ хөгжүүлэх гэсэн уриатай Дэлхийн ур чадварын тэмцээний 43 дахь нь Бразилийн Сан Паулу хотноо үргэлжилж байна. Ердөө гуравхан жилийн өмнө хөлбөмбөгийн хорхойтнуудын хөлд дарагдаж, бүх дэлхийн анхаарлыг өөртөө татаж байсан Бразил энэ удаа эзэмшсэн мэргэжлийнхээ ид хавыг гайхуулан өрсөлдөхөөр дэлхийн 59 орноос ирсэн алтан гартай ажилчин