Тээврийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат Баянгол дүүрэгт түрээсийн байр эзэмшдэг байсан нь ил болов. Түүний эзэмшлийн байранд мөрийтэй тоглоом тоглуулдаг байсныг илрүүлэн байрыг нь битүүмжилсэн юм. Тэгвэл Э.Бөхбат дарга Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ түрээсийн байрны орлогоо мэдүүлсэн үү? Тэрээр 2016 онд Тээврийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн даргаар томилогдсон юм. 2018 онд түүний нэг жилийн орлого 17 сая, гэр