2016 оны парламентын ээлжит сонгууль болоход хагас жил хүрэхгүй хугацаа үлдлээ. Сүүлийн гурван жил ард түмнээ мартаж, адайр ааштай болчихоод байсан нөхдүүд гэнэт ухаан орж эхэлжээ. Шүүгээнийхээ ёроолд хийгээд мартсан "инээдэг баг”-аа хайж олоод, зүүгээд эхэллээ. Тэд зарим нь "инээдэг баг”-аа дахиж хэрэг болохгүй юм шиг хаячихаад, одоо шинээр хийлгэж эхэлсэн сурагтай.