***Ээждээ ирсэнд баярлалаа***
Олон олон шөнө нойроо хугаслан залбирч
Орчлонгийн шидтэн бүрээс чамайгаа гуйдаг байлаа
Амиар чинь солино гэж хэн нэг нь хэлсэн ч
Аваа намайг,үрийг минь л үлдээгээч гээд зөвшөөрөхөөр байлаа
Ээжийнхээ гуйсан залбирлыг,аавынхаа мөрөөдсөн хүсэлтэй
Энэ дэлхийд тээгээд ирсэн алдрай үрдээ баярлалаа
Удмыг минь залгахаар,урмыг минь тэтгэхээр ирсэн
Ухаант бяцхан эрдэнэ амин үрдээ баярлалаа
Хайраар дүүрэн өлгийдөж жаргалтай амьдруулах
- No comment
- Categories: Уран зохиол (20)