Говь-Алтай аймгийн нутагт орших “Ээвийн гол”-ын мөсөнд шатахуун тээвэрлэж явсан автомашин цөмөрчээ. Тодруулбал, тус аймгийн Шарга сумын “Ээвийн гарам” гэдэг газар Улаанбаатараас Ховд аймгийн чиглэлд иргэн Ж-ийн жолоодож явсан ”Хюьндай Эйч Ди 250” загварын 16 тонн шатахуун тээвэрлэж явсан ачааны автомашин “Ээвийн гол”-ын мөсөнд цөмөрчээ. Энэ тухай дуудлагыг өчигдөр 09:20 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан