Наяад оны сүүл үеийн АУДС-ийн дөрвөөс дээш курсын оюутнууд үүнийг маш сайн мэднэ. Бас гэрчилнэ. Ялангуяа Хүүхдийн эмчийн ангийнхан айгаад жижүүрт гарч чаддаггүй байсан билээ. Эх, нялхсын эрүүл мэндийн төв/ Одоогийн Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв/ байгуулагдахаас өмнө тэнд Гандангийн хүүхдийн эмнэлэг гэх хоёр давхар цагаан байшин байсан юм.