Олон жил уулзаагүй найзуудтайгаа уулзах Сараад үнэхээр сайхан байлаа.  Аравдугаар анги төгсөөд 15 жил уулзаагүй нэг ангийнханд ярих хөөрөх юм үнэхээр их байлаа. Эрчүүд нь шар айрганд ялимгүй халамцаж, бүсгүйчүүд зовлон жаргалаа дэлгэж, удаан уулзаагүй хүмүүс амаа олохгүй шуугилдаж байв. Хөдөө буйдхан газрын жижигхэн цэнгээний газар хүн ихтэй байсан ч