Давсагны үрэвсэл, шээс задгайрах эмгэг аль ч насанд, хүйс харгалзалгүй тохиолдож болно. Харин анатоми бүтцийн онцлогоос шалтгаалж эмэгтэйчүүд илүүтэй өртөх нь бий. Эрүүл давсагтай хүн өдөрт 3-4 цаг тутамд, шөнө нойрсох явцад нэгээс ихгүй бие засдаг. Тэд давсаг дүүрснийг мэдэрснээс хойш ариун цэврийн өрөө орох хүртэл шээсээ барих чадвартай байдаг. Шээс нөөцлөн хуримтлуулах