Сурагчдыг эрүүл амьдралын хэв маягт суралцахыг уриаллаа
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас санаачлан Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран согтууруулах ундаа, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх 4 дэх удаагийн сургалтыг өнөөдөр /2017.04.11/ Сүхбаатар дүүргийн 3-р сургууль дээр зохион байгууллаа. Өнгөрсөн хугацаанд тус сургалтад нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын 1000 гаруй ахлах ангийн сурагчид хамрагдсан байна.
- No comment
- Categories: Бусад, Мэдээлэл