Валют арилжааны "Найман шарга" захаар орж валют арилжигч Э.Ариунтунгалагтай уулзсан юм. Тэрбээр валютын ханшийн уналтын талаар ийнхүү ярьж байна. -"Найман шарга" дээр валютийн ханш хэзээнээс унаж эхэлсэн бэ? -Өнгөрсөн дөрөв дэх өдрийн орой банкуудаас гэнэт ханш буурсныг зарласан. -Валютын ханш суларсан шалтгааныг та юу гэж бодож байна вэ. Бодит ханшруугаа дөхөж байна уу.