Ээж будаатай цайнд үйсэн хэдэн хавиргаа аавын өмнө тавингаа:-Жанжаагийн авгай ирж. Энэ хэдэн үнээний дэлэнг хэд хоног шувтраад өгвөл болж дээ гэхэд аав хамар дотроо "хн" гэж цаанаа л нэг ёозгүй дуугараад цайгаа оочиллоо. Миний мэдэхийн л манайтай айл саахалт явж ирсэн Жанжаагийнх саалийн хэдэн үнээтэй хонь ямаа нийлсэн 20-иод богтой