Монгол улсын хэмжээнд эхний хагас жилийн байдлаар гадаад худалдааны нийт эргэлт 3.69 тэрбум ам.доллартай тэнцэж, өмнөх оны мөн үеийнхээс 12.3%-иар буурсан дүнтэй гарсныг УБСЕГ-аас мэдээллээ.  Оны эхний хагаст улсын нийт экспорт 2.19 тэрбум ам.доллар, импорт 1.49 тэрбум ам.доллартай тэнцсэн бөгөөд өмнөх оны мөн үеийн дүнтэй харьцуулахад экспорт 7.5%, импорт 18.5%-иар танагдсан байна.