Монгол Улсад 35 тэрбум төгрөгийн хохирол учруулсан “Саусгоби Сэндс” компанийн гүйцэтгэх захирал Жастин Капла, Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, Хилармон В.Кажуком нар нутаг буцсан. Монгол Улсын шүүхээс тэднийг татвараас зайлсхийсэн хэргээр 5.6-5.10 жилийн хорих ял оноож, Монгол Улсын Сангийн яаманд учруулсан 35 тэрбум гаруй төгрөгийн хохирлоо буцаан төлөх шийдвэр гаргасан