Гэмт хэргийн гаралтын тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр байна. Нийслэлийн хэмжээнд халаасны хулгайн хэрэг гаарсаар байгаа бөгөөд хэрэг хийсэн этгээдэд ногдуулах шийтгэл сул байгаа нь ийн тоо өсөх болсны шалтгаан ч байж болох юм. Цагдаагийн байгууллага халаасны хулгай дээрмийн хэрэгтний толгойг нь илж байна. Тэдэнд хатуу арга хэмжээ авах шаардлагатай.