БНХАУ Зүүн Өмнөд Азийн орнуудаас дипломат харилцаагүй, тэр ч бүү хэл тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрдөггүй Бутан руу цэргийн хүчээ оруулснаас эхэлж, Энэтхэг болон Хятадын харилцаа таарамж муутай болсон билээ. Тус хоёр улс өмнө нь 1962 онд хилийн маргаанаас үүдэлтэй цус асгаруулсан тулаан хийж байсан ч томоохон дайн хийж байгаагүй.