Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 16 аймаг, нийслэл, дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг эм ханган нийлүүлэх 49 байгууллага, 153 эмийн сан, хоёр эмийн үйлдвэрт урьдчилан сэргийлэх хяналт хийлээ. Баян-Өлгий, Дорнод, Сүхбаатар, Ховд аймаг эм, биобэлдмэлийн хяналтын улсын байцаагчгүй тул хяналт хийх боломжгүй байсан бол Дундговь аймаг тодорхойгүй шалтгаанаар хийгээгүй байна. Зах зээлд худалдаж байгаа