Сочи хотын амтьны хүрээлэнд ер бусын нэгэн түүхт явдал гарчээ. Багира нээртэй эмэгчин бар төрүүлсэн нялх зулзагануудаасаа татгалзжээ. Уссурийн барын бамбаруудыг өсгөж торниулах үүргийг Талли нэртэй швейцарь овчаркад ноогдов. Одоо алдарт эх өөрийн есөн гөлөгний хажуугаар барын гурван бамбарыг хөхүүлж байна. Аль аль зулзаганууд нь хамтдаа унтаж, идэж, тоглоцгоож байна.