Б.ТӨМӨРТОГОО
Солонгосын Монгол дахь Элчин сайдын яамнаас санаачилж, тус улсын Гадаад харилцааны яам зохион байгуулан, Монголын өдөр тутмын сонинуудын холбоо, Монголын телевизүүдийн холбооны дөрвөн сонин, зургаан телевизийн төлөөллийг нутагтаа урьсан юм.
Энэ урилгын зорилго нь 23 жилийн түүхтэй Монгол-Солонгосын дипломат харилцааны үр дүн хийгээд Солонгосын хөгжлийг сэтгүүлчдэд үзүүлэх. Өөрөөр хэлбэл, БНСУ-ын Засгийн