Элсэлтийн ерөнхий шалгалтын /ЭЕШ/ хариу маргааш буюу долдугаар сарын 1-ний өдөр гарна. Энэ жилийн хувьд ЭЕШ-д 37 мянга гаруй хүүхэд оролцсон билээ. ЭЕШ-ын хувьд энэ жил багагүй маргаан үүссэн. Тухайлбал, ЭЕШ-ын нийгэм, математикийн хичээлийн материал задарсан, олон нийтийн сүлжээгээр худалдсан хэмээн эцэг эх болон төгсөгчдийн төлөөлөл болсон хэсэг иргэд мэдээлж байв.