ЭЕШ долоодугаар сарын 2-5-нд орон даяар нэгэн зэрэг зохион байгуулагдана
Ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдөөс авдаг Элсэлтийн ерөнхий шалгалт ирэх долоодугаар сарын 2-5-нд орон даяар нэгэн зэрэг зохион байгуулагдана.
ЭЕШ-ын материал бэлддэг тусгай баг шалгалтын сэдэв, даалгаврыг мэргэжлийн ур чадвар бүхий багш судлаачид, интернетгүй, утасны сүлжээгүй, камержуулсан орчинд цагдаагийн ажилтнуудын хяналтын дор 30 гаруй хоног боловсруулдаг аж. Энэхүү 60 хүний бүрэлдэхүүнтэй баг