(Ор тас хаягдсан нэгэн шүлэгтээ зориулав) Ерээд оны үед бичсэн нэг айхтар шүлгээ би Эрээд эрээд олохгүй хорин жил тарчиллаа Идэр насны халуун омгоор бичсэн болоод ч тэр үү? Их л хурц шүлэг байсан шиг санагддаг Эргээж сэргээх гэж хааяа оролддог ч Ир нь мохчихсон хөгшин тархинд юу ч буудаггүй Ямар ч байсан нэг хүүхэн Яваад л байдаг,