ЭЗЭНГҮЙ УТАА
Нийслэлийнхэнд хамгийн хамаатай атлаа хамгийн орхигдсон сэдэв гэж бий. Тэгсэн мөртлөө жил бүр улсын төсөвт хэдэн тэрбумаар нь мөнгө суулгаж анхаарал хандуулаад өнгөрдөг уламжлалтай. Мэдээж тэр бол утаа. Өвөл цаг хаяанд ирэхээр бодлого тодорхойлогчдын амны уншлага болж, идэр есийн хүйтэнд илүү тодордог утаа энэ жил ч нийслэлийн тэнгэрт хуралдаж эхлээд удаж байна.
- No comment
- Categories: Их уншсан, Мэдээлэл