Одоогоос таван жилийн өмнө буюу 2012 оны есдүгээр сарын нэгэнд хичээлийн шинэ жилийг сурвалжлахаар Төв аймгийн Сэргэлэн суманд очиж байв. 2000 гаруй хүн амтай, сумын төвдөө 80 орчим өрхийн 500 орчим хүнтэй сумын тухай “Сэргэлэн сэргэх үү” сурвалжлага Үндэсний тойм сэтгүүлд нийтлэгдэж, Монгол Улс засаг захиргааны нэгжээ эргэн харах шаардлагатайг