Эдлэн “Үхэл бидэн хоёр Эхийн тунамал дунд цуг үүссэн Эсэнлэх тэр үүрээр цуг хашгирсан Морины нуруунд Хоёр талаас нь цуг ассан… Айлд хоёулаа хамт бууж Амрагийн уруулыг үхэл бид хоёр хувааж үнссэн Зовлонгийн оромж миний толгой Зоргоороо үхэлтэй дэр хувааж Там диваажин хоёрын элч үхэл Тал бие шиг минь хамт оршсон Амьдын гал “аа” омгоороо Үхлийг би дарладаг байсан Алгуурхан тэр дотроос минь Үгүй болоход