МАХН-ын дарга Н.Энхбаяр өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлээ. Улс төрийн намууд сонгуульд ямар хэлбэрээр оролцох эсэхээ шийдэх хуулийн хугацаа дуусгавар болж байгаа тул МАХН шийдвэрээ эцэслэн гаргажээ. Тус нам өмнө нь МАН-тай эвсэх тухай яриа хэлэлцээ хийсэн боловч МАН дангаараа оролцох шийдвэр гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлжээ. Иймд