Хайр, энхрийлэл, өхөөрдөм, нялхамсуу бүхнийг цацруулагч охид минь. Энэ орчлонгийн хайрын гагнаас, эвийн холбоо, уярал зөөлрөлийн ундарга бол тэд. Хатуудаа хахир орчлонг сөрж гэтлэх ухаан, үгүй хоосныг буй байгаагаараа л дүүргэгч, орчлонд гэрэл гэгээ түгээгч хийгээд бусдын өгсөн хайраар цэцэглэн дэлбээлдэг эмзэгхэн охид минь. Өчүүхэн ч хир буртаг, муу муухайн