Өнгөрсөн тавдугаар сард дэлхийн хамгийн өндөр уул болох Эверестэд авирсан уулчдаас арван нэгэн хүн амиа алдсан билээ. Хэт олон уулчин уулын орой хэсэгт бөөгнөрснөөс замд түгжрэл үүсч, зарим нь байгалийн хатуу ширүүн нөхцлийг удаан тэсээгүйгээс амиа алдаж байв. Үүний улмаас Балбын засгийн газар мөнгөний хойноос хэт улайрсан гэх шүүмжлэлд өртөж байв.