Эбола вирус маш хурдацтай тархаж байгаатай холбогдуулан ДЭМБ боломжтой бүх арга хэмжээг авж байгаа билээ. Тийм ч учраас вирусын тархалт бүртгэгдээгүй байгаа улс орныг энэ вирусээс урьдчилан сэргийлэхийн тулд оношлогооны аппаратыг хүлээлгэн өгч байгаа юм байна. Манай улсад эбола вирусын халдвар бүртгэгдсэн гэх худал таамаг мэдээллүүд цахим хуудсаар тархаад байсан юм.