Цагдаагийн байгууллагаас болж хохирсон гэх иргэд өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт өнгөрсөн жил болсон хэргийн талаар тэд сөхсөн юм. Ш.Жамъянсүрэн, Мөнгөнбаяр нарыг гудамжаар явж байтал согтуу цагдаа хажуугаар нь өнгөрчээ. Мөнгөнбаяр цагдаагийн мөрөнд санамсаргүй хүрснээс маргаж, уг хэрэг гарчээ. Бид хэвлэлийн хуралд оролцсон Д.Цэндсүрэнгээс хэргийн талаар тодрууллаа.