Монгол Улсын хамгийн гол гэсэн институциуд авлигын идээ бээрээр буглажээ. Бүр гүн гүнзгий шүү. Тодруулбал, 2018 оны авлига хамгийн их тархсан институцээр шүүхийн байгууллага тодорсон байна. Уг нь үнэн, худлыг дэнслэх эрхийг хуулийн хүрээнд олгохдоо чамлахааргүй цалин пүнлүү олгож буй. Хуулийн хүрээнд эдэлдэг эрх дархаараа ч, бусад төрийн албан хаагчдаас