Ухаалаг шуудангийн хайрцагны үйлчилгээний нээлт өнөөдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, Таван буудал дахь Далайхүү төвд боллоо.  Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэхүү нээлтэд оролцох үеэр, "Шинэчлэлийн Засгийн газар хөдөөгийн болон гэр хорооллын иргэддээ төрийн бүх төрлийн үйлчилгээг ойртуулж, чирэгдэлгүй болгоход ихээхэн анхаарч байна. ТҮЦ машин энэ чиглэлээр амжилттай хэрэгжүүлсэн төслийн нэг. Өнөөдөр ашиглалтад