Шулмас хийгээд бурхан гэдгийг чинь
Шулуухан хэлэхэд, би үзсэн дүү минь
Дэлхий дээр бий юу гэх нь бүү хэл
Дэргэдэх гудманд маань бий гэж хэлнэ.
Авралт бурхан, гэр зуурын тэрлэг өмсөж
Аяга дүүрэн, будаатай цай хийж,
Амраг минь, ганц минь гэж энхрийлэн
Аав ээжээс илүү, ивээн соёрхож байсаан.
Ад шулмас, гэр зуурын тэрлэгээ урж,
Аяга шаазангаа хага чулуудан
Аашилж хардаад