Хөвсгөл аймгийн Мөрөн хотын нисэх буудлын үйл ажиллагаанд Зам тээврийн яамныхан Нислэгийн техникийн осол зөрчлийн шинжлэн албанаас шалгалт хийсэн байна. Шалгалтаар өнгөрсөн нэгдүгээр сарын 7-ны өдөр Мөрөн нисэх буудлаас хөөрсөн онгоц шувуутай мөргөлдсөн хэрэг гарсаныг илрүүлсэн байна. Нисэх буудлын ойролцоо шувуудын иддэг огтоно ихээр үүрэлсэн нь үүний шалтгаан аж.