ХОУР-с Улаанбаатарт суугаа сурвалжлагч Цэцний мэдээлснээр, Хятадад илэрсэн шувууны ханиадны (H7N9) вирустэй холбогдуулж Хонконгт онц байдал зарласан гэсэн мэдээлэл Монголын зарим мэдээллийн сайтаар гарсан тул Хонконг дахь Монгол Улсын Ерөнхий консулын газраас дараах тайлбар ирүүлэв. Хонконгийн Засгийн газрын Эрүүл мэндийн департаментаас тодруулснаар, одоогоор Хонконгт онц байдал зарлаагүй, тийм нөхцөл байдал