Хятад Улсад бульдозерийн жолооч ойролцоох автомашинууд болон хүмүүсийг санаатайгаар дайрсан хэрэг гарчээ. Шожоу хотод болсон энэ явдлыг бичсэн ажиглалтын камерын дүрс бичлэг олон нийтэд ил болсон байна. Бичлэгт харагдаж байгаачлан ойролцоох машины жолооч бульдозерийн жолоочийг шүүмжилсний хариуд түүнийг дайрахаар оролдсоноос хэрэг эхэлжээ. Цагдаагийн автомашин тус бульдозерийг зогсоохоор оролдсон ч амжилт олоогүй