Tag : /Шог өгүүллэг/

Орос маягийн хэрэг /Шог өгүүллэг/

flying-pig-1-265x198
Питер лүү ачааны галт тэргээр гахай ачжээ. Гэвч манайхан л болсон юм хойно гахайнуудыг эхний зөрлөгүүдийн нэгэн дээр ирээд зогсож байх хооронд нь туучихгүй хаачихав . Шалтгаан нь их энгийн . Тэрхүү ашиг тустай амьтдыг хамгаалах ёстой Тээврийн цагдаагийн газрынхан тэр орой тасраад уначихсан юм байж. Харамсалтай нь манайд иймэрхүү

Шалгалт (шог өгүүллэг)

exam-1140x570
Дондог багшийг өглөө гэрээсээ гарахад авгай нь: -Миний өвгөн, ээ дээ, биеэ бариарай гэж дахин дахин захиж байлаа. Түүний мэдлэгтэй сайн багш болохыг бүгд хүлээн зөвшөөрдөг хэдий ч сүүлийн арван жилд хорин сургууль дамжчихаад байгаа хүн. Золигийн шалгалтаас болж л сургуулийн хаалгыг тас савчихдаг зуршлаа өнөөдөр цэглэхээр шийдэв. “Алийн болгон амьтанд

Түрийвч дүүрэн мөнгө /шог өгүүллэг/

36f54b8aa5e5107bbb608f63fc4a648d
Дондогийг өглөө сэрэхэд эхнэр Дулмаа нь алга байлаа. Дондог ч яахав сурсан зангаараа хооллож хувцаслаад ажилдаа гарлаа. “Энэ Дулмаа яагаад сэрээсэнгүй вэ?" Одоо автобусанд л сууж ажилдаа очихоос. Уг нь эхнэр өглөө эртээ гэгч заавал сэрээнэ, тэгээд л би гэрээс минь нэлээн зайтай байдаг ажил руугаа алхаад оччихдогсон” хэмээн буудал

А.Амарсайхан ХӨРӨНГӨ (шог өгүүллэг)

15109001295a0e81a118ccc
Дэлгүүрт хулгай орчих вий гэхээс гозон Нанзаагийн нойр хүрсэнгүй. Үүрээр жаахан зуур дугхиймээр аядсан боловч дэлгүүрийнхээ хаалгыг түгжихээ мартчихаж гэж хар дараад муухай орилон босч ирэв. Орилох дуунд цочиж сэрсэн эхнэр нь Нанзааг эргүү маанагаар дуудлаа. Зүтгэсээр чүдэнз зурвал тав хагас болж байна. -Юугаа гөлрөөд суучихав аа, унтаач гэх авгайнх нь

Бүжигчин эмээ-Шог өгүүллэг

5477190_700b7601545322013-05-04-14-23[www.urlag.mn]
-Эмээ,та яг “Ганнам стайл” –аар бүжиглэж байна гэж хичээлээсээ ирсэн ач охиноо хэлэхэд хаалгаа онгойлгох гээд цоожны нүхээ олохгүй түлхүүрээрээ хаалганы будаг ховхорсон газар бүр хатгаж зогссон би цочин эргэж харав. -Цөх юуны чинь “ганган дээл” гэж. Ээжийн чинь багадсан шубаар гангараад энүүхэн дэлгүүр орсон чинь хавийн амьтны нүд орой дээрээ

Нүгэл судлалын тойм /Шог өгүүллэг/

cc12caa0b2b39efbbig
Егөөдөл Нүглийн тухай ойлголт Нүгэл гэж юу вэ? гэхээр орчин үеийн хүмүүс ихэд гайхан, "гажигтай байх аа" гэх буюу "хоцрогдсон новш" гэж ад үзэх нь мэдээж. Ганц нэг хүн: "1930-аад оны үед сүм хийд шатахад л түүнтэй устсан байх. Одоо бол нүгэл байхгүй нүхэндээ орсон" гэж ярина. Энэ бол тун үнэнд ойртсон

Х.Эрдэмбилэг : Эндүүрэл /ШОГ ӨГҮҮЛЛЭГ/

ger_with_goats
Хавсарга тавьсан хаврын нэг өдөр говийн нэгэн айлын гадаа гандуу улаан дээл хөөргөж өмсөөд, орос цэргийн танкны хар малгай толгойдоо хазгай тохон, бакaлаа гармошиглаж угласан тавь гаран насны, өндөр, туранхай нутгийн эр бор мориноос буулаа. Энэ эрийг агсам Балдан гэнэ. Агсам Балдан зартай атмаан явсан бөгөөд одоо ч архи уухаараа

A.Амарсайхан : Сезон (шог өгүүллэг)

images
Би хадмынхаа байрны жижиг өрөөнд толгой хоргоддог нэгэн. Хадмын хатавч сахисан хүргэн, хадны завсарт хавчуулагдсан халиуны зулзага хоёр ижил юм аа гэдгийг яс махандаа шингэтэл ойлгож яваа зовсон амьтан. “Энэ нэг юм угаалгын өрөө эзлээд таг болчихлоо” гэж загнуулахгүйн тулд нүүрээ хам хум угаасан болж зогсохдоо би: -Цаад нэг донгио юмны

A.Амарсайхан : Баамаа орлогчтой Аамаа (шог өгүүллэг)

man_art_by_NemesisInRed2834865352014-06-11-12-24[www.urlag.mn]
Би тэнгэрийн умдаг атгалаа. Би ч гэж дээ, тэнгэрийн умдаг л намайг атгачихсан хэрэг. Монгол улсын Тээврийн сайдын охин Нарангуатай сууж, жаргасаар хоёр сар боллоо би. Өчигдөр орой эхнэр надад: -Аав чамд их сайн амтай байгаа. Яамандаа газрын дарга болгоно гэнээ гэж хэлсэн юм. “Тэнэг мулгуу би, бүхэл бүтэн улсын том

Чадлаа өгүүллэг [шог өгүүллэг]

nichkhun-shocked-annoyed
Александр Каневский Газрын дарга царайгаа барайлган, -Үгүй, би зөвшөөрч чадахгүй, надад тийм эрх хаа байна! хэмээн хашгирлаа. Яаж ч гуйж гувшаад зорьсон хэрэг нь бүтээгүйд урам нь хугарсан гурван ажилтан өрөөнөөс гарлаа. Тэгтэл эдгээр хүмүүстэй зөрөн нарийн бичгийн дарга бүсгүй орж ирээд даргадаа дугтуйтай бичиг өгөв. Дарга түүний нь алгуур нээн үзсэнээ

Англи хэлний багш эмээ /Шог өгүүллэг/

Ясаа амрааж, гавъяаны “амралт”-аа эдлэнэ гэж бодтол тэс хөндлөн зөрөөд “давхичихав” аа чи минь. Тэтгэвэрт суусны маргааш дунд охин утастдаж “Ээж ээ, та Энхмаагийн англи хэлийг “сайжруулж” өгөөч. Энэ жил дээд сургуульд шалгалт өгнө. Манай энэний дуудлага нохойнд хүний хэл заасан юм шиг “самарч” байна” гээд охиноо над руу явууллаа. Зээ