Галт тэргэнд шинэ хүн төрөх тохиолдол цөөнгүй байдаг. Өчигдөр буюу 01.14-н "Шарын гол-Дархан" чиглэлийн 603 дугаар галт тэргэнд 27 настай зорчигч М.Номин-Эрдэнэ төрж хүүтэй болжээ. Хүүг тус вагоны үйлчлэгч Г.Энхтуул, Ц.Гансүх нар эх барьж авсан бөгөөд тэд хүйн ээж болцгоожээ. Ээж хүү хоёрын биеийн байдал сайн байгаа аж. Ийнхүү галт тэргэнд төрсөн хүүхдэд