УИХ-ын даргаар Г.Занданшатар сонгогдоод  14 хоноогүй ч, намрын чуулганыг өндөрлүүлж, билгийн тооллоос нохой жилд сонгогдож, гахай жилийг угтаад байна. Шинэ спикер ажлаа хүлээж авснаас хойш хэлсэн үг бүртээ парламентын шинэчлэлийг дурдаж байгаа билээ. Тухайлбал, намрын чуулган хааж хэлсэн үгэндээ “УИХ-ын чуулганы танхим популизмын талбар, хэрүүлийн танхим байх учиргүй. Ард олны хүсэмжлэл,