Хөвсгөл аймагт галзуурсан чоно Цагаан-Уул, Галт, Шинэ-Идэр сумын айлын хот руу дайрч, хонь малаас гадна нэг хүнийг бариад байгаа билээ. Тиймээс аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр дээрх гурван сумыг гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хөл хорио тогтоосон байна. Галзуурсан мал, амьтанд уруулсан хүний тоо энэ оны эхний есөн сарын байдлаар