Шинжилгээнд зайлшгүй шалтгаантай иргэдийг хамруулна
Нийслэлийн хэмжээнд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх болон зайлшгүй шалтгаантай иргэд нотлох баримт бичгээ үзүүлээд, дараах цэгүүдэд шинжилгээнд хамрагдана. Үүнд:
Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургууль
Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургууль
Баянгол дүүргийн 13 дугаар сургууль
Шинжилгээний цэгүүд 10:00-17:00 цагт ажиллах бөгөөд цаг авах шаардлагагүй гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
- Categories: Мэдээлэл, Эрүүл мэнд (16)