Өнөөдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 3,4-р хорооллын эцсийн буудал дээр осол гарчээ. Нийтийн тээвэрт явж  байсан автобус замаасаа гарч автобусны буудлын дэргэдэх зогсоолын шилэн самбарыг мөргөсөн байна. Одоогоор хүний амь эрсэдсэн болон хүн гэмтсэн эсэх талаар албаныхан мэдээлэл өгөөгүй байна. Эх сурвалжийн мэдээлснээр автобусны тормозны шингэн алдсанаас болсон хэмээлээ.