Condй Nast Traveler сайт уншигчдынхаа дунд санал асуулга явуулж дэлхийн хамгийн шилдэг хотуудыг тодруулжээ. 16 мянган хүн хамрагдсан судалгааны дүн тун сонирхолтой гарчээ. Нэгдүгээр байрыг Мексикийн Сан Мигель де Альенде эзлэв. Гуанахуато хотоос 96 км-ийн зайд оршдог, колончлолын үеийн барилга байшингаа хадгалан үлдсэн энэ хот нь Хүн төрөлхтний Соёлын өвд бүртгэгджээ.