Ларедод гай нүүрлэв. Хамаг буруу нь хүн алах зантай Жаал Льяно мексикчүүдийг алаад зогсоогүйгээс боллоо. Жаал хорин нас хүрсэн, ийм насанд Рио-Грандаар хил залгадаг тэр газарт дан ганц мексикчүүдийг өөртөө хамааруулах нь эвгүй. Энэ явдал хөгшин Хусто Вальдогийн тоглоомын байранд болжээ. Хөзрөөр мөрийцөж байсан бөгөөд хүмүүс азаа үзэх гэж алс холоос