Монголчууд говийн Лха бурхан, Лха таван тэнгэр, Заяан таван тэнгэр хэмээн нэрлэдэг хүний хийморь сүлд, аж амьдрал, ажил үйлсийг дэлгэрүүлдэг тэнгэрүүдийг эртнээс шүтэж ирсэн уламжлалтай. Говийн Лха нь хүн эхээс мэндлээд амьдрах бүх хугацаанд нь харж хамгаалдаг, сахиж ивээдэг бөгөөд элдэв муу зүйлээс бузартах, ариун бус идээ ундаа хэрэглэх, нүгэл хилэнц