1690 төгрөг байсан шатахууны үнэ 270 төгрөгөөр нэмэгдэж иргэдийн бухимдлыг төрүүлээд байсан юм. Харин гурав хоногийн өмнөөс шатахууны үнэ эргээд буурч 1680 төгрөгт хүрсэн. Гэвч энэ нь эмэгтэйчүүдийн баярт  зориулсан хямдрал байсан бөгөөд энэ долоо хоногоос дахин 30 төгрөгөөр нэмнэ хэмээн шатахуун импортлогч компаниуд мэдэгдээд байгаа юм.