АНУ-ын Лос-Анжелес хотноо энэ сарын 1- 3-нд зохион байгуулсан "Лос-Анжелес-Опен" олон улсын нээлттэй тэмцээнээс манай шатарчид ганзага дүүрэн ирлээ. Энэхүү тэмцээнд эх орноо төлөөлөн Монголын шатрын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Г.Даваахүү, С.Ган-Од нараар ахлуулсан 10 тамирчин оролцжээ. Манай тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж багийн дүнгээр тэргүүн байр