1970-аад оны дундуур Төв аймгийн Батсүмбэр сумаас нутаг сэлгэж, Атарын сангийн аж ахуйд нэгэн айл халуун ам бүлээрээ нүүж ирээд төвхнөжээ. Тэднийхийг З.Зундуйнх гэдэг бөгөөд гарын таван хуруу шиг өв тэгш сайхан таван хүүхэдтэй юмсанж. Том нь хүү бөгөөд аав, ээжийгээ дагаж мал дээр гарсан бол дүү нар нь ерөнхий