Тавантолгой тойрсон хэрүүл Засгийн газрын амь насанд ч халгаатай болж эхэллээ. АН-ынхан хүртэл өөрсдийнхөө Ерөнхий сайдыг унагаахаар хор найруулж, З.Энхболдын талынхан МАН-ынхантай ярилцаж эхэлсэн сурагтай. З.Энхболд, Х.Баттулга нар МАН-ынхантай үгсэж байгаа бөгөөд хэрвээ МАН Засгаас гарвал Ч.Сайханбилэг огцорно. Энэ мэдээллийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт ч үгүйсгэхгүй байна. Тэрээр